Буруу талдаа хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг солиулахад 1650 төгрөг төлнө

А.Анар-Эрдэнэ


Буруу талдаа жолооны хүрдтэй авто машины гэрлийн тусгалыг өөрчлөхөөр болсон. Авто тээврийн Үндэсний Төвөөс төсөв гарган гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг хийж бэлэн болгосон байна.

Эхний ээлжид Монгол Улсад түгээмэл ашиглагддаг H4 маркийн галеоген ламптай тээврийн хэрэгслээс эхлэх аж. Монгол улсын хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 260 мянга гаруй авто тээврийн 160 мянган тээврийн хэрэгсэл нь галеоген ламптай гэнэ. Эхний ээлжинд 2018 ондоо багтаагаад 100 мянган галеоген ламптай авто тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгох бөгөөд бэлдэц бэлэн болжээ.

Жолоочид машиныхаа гэрлийн тусгалын зөв болгон өөрчилсний дараа тусгай наалтыг авто машиныхаа цонхон дээр наалгах юм. Энэ наалт нь тухайн автомашин гэрлийн тусгалаа зөв болгож өөрчилсөн гэдгийг таних тэмдэг болох аж. Авто машины гэрлийн тусгалыг өөрчлөх тусгай бэлдэц суурилуулж, таних тэмдэг болох наалт наахад нийт 1650 төгрөг төлөх юм. Нийслэлийн техник хяналтын үзлэгийн төвүүдэд ойрын гэрлийг солих ажлыг хийхээр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Bas l hreen tugrug avah ni eee. hend ni mungu hereg boloo yum bol.

    0 0 Хариу бичих
  2. А/М-ны гэрлийн стандартад буруу зөв гэрлийн тусгал гэж байдаггүй. Жолоочийн харах нөхцөлд тааруулж аюулгүй байдлыг нь хангаж өгдөг. Харин холын тусгал нь ямар ч нөхцөлдл гялбаа үүсгэж аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Энэ үйлдэл зүгээр л жолоочийн кармааг суйлах энгийн арга. Мөнгийг бол зүгээр л сэтгээд л олж байна шүү дээ.

    1 0 Хариу бичих
  3. Баруун гарын дүрэмтэй бүхэл бүтэн улс байж хугацаа заагаад л буруу рультэй машин оруулж ирэхийг хорьчихооч дээ. Дэлхийн онигоо болж байна ш дээ.

    1 2 Хариу бичих
  4. Ингэж асуудал болгож байхаар зүгээр л буруу талдаа жолоотой машиныг нийслэлдээ хорьчих хэрэгтэй ш тээ. Зөв талын замын хөдөлгөөнтэй байж ингэж асуудал шийддэг гэнээ

    1 2 Хариу бичих
  5. Бэлдэц нь өөрөө талийсан үнэтэй биз.

    0 2 Хариу бичих
    • Iim l emzeguud unadag baihgui yu

      2 1
  6. Ehnese yah gej orulaj irsen yum mongo ideh gesen arga b.a

    0 3 Хариу бичих
  7. mungu ideh argaa sain oloh uym aa gerlee shiljuuleel surah heregtei 1650 urjuul barag 500 saya bolj bna

    0 1 Хариу бичих
    • Surguuld suraagui yumuuu oorooo

      1 0
  8. Эхэлсэн үү очмоор бн

    2 0 Хариу бичих