Сар шинийн баярын өдрүүдээр ихэнх нутгаар зөөлөн цасан шуургатай

Х.Дэлгэрэх


ЦУОШГ-аас 2018 оны хоёрдугаар сарын 12-ноос 19-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Баруун аймгуудын нутгаар: 16-17нд зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 17-18нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 17-18-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 12-13-нд нутгийн хойд хэсгээр,16-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 17-нд ихэнх нутгаар, 18-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ. 12,16-17-нд хүйтний эрч суларч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.  

Зүүн аймгуудын нутгаар: 13-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 12,15,18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 17-нд хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 13-14-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)