БТСГ-ын дарга дэлхийн аваргуудыг хүлээн авч уулзлаа

Eagle.mn


АНУ-ын Флорида мужид хэдхэн хоногийн өмнө дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн ДАШТ болж, манай “Галт шувуу” бүжгийн хамтлаг алтан медаль хүртсэн билээ. Энэ бахдам амжилтын эзэн болсон баг тамирчдыг өчигдөр ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч дурсгалын зүйлс гардуулав. Ц.Шаравжамц дарга энэ үеэр дэлхийн аварга болсон баг тамирчидад амжилт хүсч, цаашидын тэмцээн уралдаандаа өндөр амжилт үзүүлж, бэлтгэл сургуулилтаа улам сайн хийхийг хүслээ. Багийн амжилтанд чухал нөлөө үзүүлсэн хүн бол менежер, дасгалжуулагч. Тэгвэл өнөөдрийн энэхүү ёслолын үеэр Ц.Шаравжамц дарга “Галт шувуу” хамтлагийн менежер С.Одгэрэл, дасгалжуулагч Т.Мичидмаа нарыг Биеийн тамир, спортын газрын “Алтан-Од” тэмдгээр шагнасан юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)