Япон тамирчнаас сэргээш илэрчээ

Л.Эрдэнэжаргал


Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Японы тамирчнаас сэргээш илэрчээ. Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр сэргээш илэрсэн тамирчин нь  шорт трэкийн тамирчин, 21 настай Сайто Кэй аж.

Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5,000 метрийн буухиа уралдааны багийн гишүүн Сайто Кэй ийнхүү нутаг буцахаар боллоо. Япон улсын түүхэнд анх удаа өвлийн олимпийн тамирчин сэргээшийн улмаас хасагдаж байгаа нь энэ юм.

Сайто Кэй-ийн төрсөн эгч Хитоми мөн Пёнчаны олимпийн наадамд оролцож байгаа гэнэ. Өмнө нь 1984 оны Лос Анжелесийн зуны олимпийн наадамд Японы эрэгтэй гар бөмбөгчдөөс сэргээш илэрсэн нь тус улсын хувьд хамгийн том сэргээшийн хэрэг хэмээгддэг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)