ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Хоёрдугаар сарын 13

Ш.Самбуу


Дэлхийн радиогийн өдөр

Дэлхийн радиогийн өдрийг 2012 оноос тэмдэглэж эхэлжээ. Жил бүр энэ баярыг тэмдэглэх шийдвэрийг ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблей 2011 онд гаргасан юм.1946 оны энэ өдөр НҮБ-ын радио анх цацагдаж байсан аж. Энэ баяраар радиог холбооны хэрэгсэл гэдгийг нь тэмдэглэхээс гадна радиод холбоотой хүн бүрийн зүтгэлийг тэмдэглэдэг болжээ.

• 1633-Алдарт одон оронч Галилео Галилейг сүмийн номлол зөрчсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа эхэлсэн байна.
• 1660-Шведийн хаан X Чарльз Густаф өөд болсоноор түүний хүү дөрвөн настай XI Чарльз хаан ширээнд суужээ.
• 1867-Бельгийн Брюссель хотын гол гудамжуудыг барьж эхлэв.
• 1880-Алдарт зохион бүтээгч Томас Эдисон Эдисоны эффектийг олонд танилцуулжээ.
• 1913-Манж Чин гүрэн мөхсөний дараа 13-р Далай лам Төвдийг тусгаар тогтнуулах тухай дөрвөн заалт бүхий баримт бичгийг Хятадын төв засгийн газарт өргөн барьжээ.
• 1914-АНУ-ын Нью-Йорк хотноо Америкийн хөгжмийн зохиолч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэг байгуулагдаж, эрхээ хамгаалахаар болсон байна.
• 1931-Британийн колони Энэтхэг нийслэлээ Калькутта хотоос Шинэ Дели рүү нүүлгэжээ.
• 1935-АНУ-ын Нью Жерси мужийн Флемингтон хотын шүүх Алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалж, хөнөөсөн хэрэгт Брунао Хауптманныг буруутай болохыг тогтоожээ.
• 1951-Солонгосын дайн: Хятадын арми Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний эсрэг тулаанаа эхлүүлжээ.
• 1960-Францын засгийн газар цөмийн зэвсгийн туршилт хийх шийдвэр гаргаснаар, цөмийн зэвсэг бүхий дэлхийн дөрөв дэх улс болов.
• 1961-АНУ-ын Калифорни мужийн Оланча хотоос 500 мянган жилийн настай чулуу олджээ.
• 1978-Австралийн Сидней хотод байрлах "Хилтон" зочид буудлын гадаа бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алджээ.
• 1984-ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд Константин Черненко суув.

Цанын олон төрөлт анх удаагаа олимпийн тоглолтод багтлаа

1988 оны энэ өдөр буюу 29 жилийн өмнө цанын олон төрөлт Фристайл олимпийн хөтөлбөрт багтжээ. Эхлээд үзэгчдийг хөгжөөх өвлийн шоу байлаа. Фристайлын (Freestyle skiing)  эхлэл нь цаны акробат байв. Хөтөлбөрт нь цанын акробатик, ски-кросс, могул, ньюскул скиинг, цаны балет, слоупстайл орж иржээ. Фристайл нь цанын хамгийн залуу төрөл юм. Хамгийн анхны тэмцээн нь АНУ-ын Нью-Геймпшир хотноо 1971 онд явагджээ. Гэхдээ олимпийн тоглолтод 1988 онд орж ирсэн. Харин энэ төрлийн олимпийн медаль 1992 онд Альбервилийн олимпоор олгогджээ. Гэхдээ тэнд фристайлаас зөвхөн могуль гэх хоёр трамплинтай довтой энгэрээр буух төрөл л оржээ. 1994 оны олимпоор могул дээр агаарын акробат, дараагийн олимп дээр ски-кросс, сүүлчийн олимпоор  хафпайп, слоупстайл төрлүүд нэмэгдсэн байна.
• 1990-Германы нэгдэл: Зүүн болон Баруун Германы удирдлагууд Германыг нэгтгэх хоёр шатлалт бодлого хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд зарлажээ.
• 1996-Непалын хаант улс болон Непалын коммунист намынханы хооронд үүссэн улстөрийн маргаан иргэний дайн болж хувирав.
• 2004-Харвард-Смитсоны Астрофизикийн төв цул очир эрдэнээс бүтсэн жижиг сансарын биетийг илрүүлжээ. Эрдэмтэд энэ сүүлт одыг Битлзийн дуунаас сэдэвлэн "Люси" хэмээн нэрлэжээ.
• 2008-Австралийн ерөнхий сайд Кевин Радд уугуул австраличуудын эсрэг ажиллагаа явуулж, бүхэл бүтэн үеийг үгүй хийсэн явдалд албан ёсоор уучлал гуйжээ.
• 2012-Европын сансар судлалын агентлаг Европын холбооны анхны пуужин болох "Вега"-г хөөргөжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)