БНХАУ-ын буцалтгүй тусламжаар таван сургууль барих тендерийн дүн гарчээ

Eagle.mn


БНХАУ-ын Засгийн газраас манай Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод энэ онд ерөнхий боловсролын таван сургууль барихаар болсон. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640, 26 дугаар хороонд 920, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960, 19 дүгээр хорооны 640, Хан-уул дүүргийн 15 дугаар хороонд 960 хүүхдийн сургууль барихаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү таван сургуулийн барилгыг барих тендерийн материудыг энэ сарын 1-нийг хүртэл хүлээж авсан. Тендерийн үнэлгээний хороо сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн материалтай танилцаад "Beijing construction engineering" группийг сонгон шалгаруулжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 640, 26 дугаар хорооны 920 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 61,976,082.00 /Жаран нэгэн сая есөн зуун далан зургаан мянга наян хоёр/ юань, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 960, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 640 хүүхдийн сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 87,470,300.00 /Наян долоон сая дөрвөн зуун далан мянга гурван зуун/ юанаар тус тус барьж гүйцэтгэх гэрээ байгуулахаар болжээ.  эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн.


 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Битгий тэр сургуульд нь ороорой дарагдаж үхэх юм хийсэн байж ч мэднэ шүү!!

    0 0 Хариу бичих
  2. Ene butsaltgui tuslamjiin ur dun hoishid yu boloh boldoo? Ene butsaltgui gesen hiisver neriin dor yavaandaa yamar tulbur nehehdeh bol? Ene butsaltgui gesen ugend huurtsugluj bayarlah ner buhii humuusiin zolios hen bh bol?????

    0 0 Хариу бичих
  3. Nohoin zamaar oroh 5 ajil ehlew shiw

    0 0 Хариу бичих
  4. Баригдсан сургуулиа улс хурдан үйл ажиллагааг нь эхлүүлээч. Нарны хорооллын сургууль улсынх гээд л байсан.Одоо хувийнх болох гээд байна ш дээ

    0 0 Хариу бичих