Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Eagle.mn


XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлд амьдарч байгаа 98, 99  насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд  мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агетлагийн дарга нар ахмад настаны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 15  дугаар хорооны иргэн , өндөр настан Н.Пагамжав гуай  энэ жил   99 нас хүрч байна.   Өндөр настан Н.Пагамжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин хийж байсан.  Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр  НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжилан хүндэтгэл үзүүллээ гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)