С.Баяр: Эрлэгийн үүдэнд гэвэл эртдэх байх, шүүхийн үүдэнд учиръя

Эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…хэмээн бичсэн Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан С.БАЯР гэж хаягласан захидал олон нийтэд тараад байна. УИХ-ын гишүүн Ж.Батзанданд явуулсан уг ил захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батзанданд

Ж.Батзандан гишүүн ээ,

Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.

 Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ :

 -“Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;

-С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

-С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр гэсэн утгатай мэдэгдэлхийжээ.

Дээрх мэдэгдлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьжхорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муумуухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах эсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү,энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

 Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийх нь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай. Төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоердугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх естой зүйл болхуулиа дээдлэх ёс. Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай.Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай,бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх естой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх естой. Тийм үү?

Гуравдугаарт, улстөрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улстөрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч,бас танд ч хамаатай. Улстөрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий. “Улстөрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улстөр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болихёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоер нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачлагаар болсон бөгөөд та, бид хоер улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний есоор зөвлөж яваарай гэж хүсъе” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байхбилээ.  Шударга есны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга есны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээжрүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

 Ёсолсон, 

Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан С.БАЯР

           2018 оны 2-р сарын 12.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)

  1. Araa sain harj yvaarai bayraa.bi tugjil shu.ih hurunguu

    0 0 Хариу бичих
  2. batzandangiin nereer ard tumend yvuulj bga doromjlol daramt.baga hutsaarai.tsaashdaa nasgui bolson bi chamaig shuuhiin uuden dr ochihod chini tosnoo.

    0 0 Хариу бичих
  3. С.Баяр найдваргүй хүн. 202.9.40.41 2017-08-10 14:28 Хамгийн гол С.Баяр бол завхай зайдангаараа алдартай хүн. Өмнө нь тэмбүүний асуудлаасаа болж гэр бүл салж байсан. Монгол төдийгүй дэлхийн түүхэнд анхны тэмбүүтэж байсан элчин сайд байх. Ер нь эртхэн дуудан ирүүлж өөрсдөө шинжлэн тэмбүүтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв өвчтэй батлагдвал олон нийтийн өмнө дүүжлэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  4. СБаяр, Ард иргэдийн өмнөөс үнэн үг хэлсэн Батзанданг Шүүхэд өгсөн гэдэг нь Жирийн иргэд, олон түмнийг Шүүхэд өгсөнтөй ялгаагүй зүйл болсоон, Шүүх дээр СБаяр ганцхан Батзандантай биш олон олон жирийн иргэдтэй уулзах болж дээ, Харин СБаяр Та Өөрийн биеэр Заларна биз дээ,

    1 0 Хариу бичих
  5. Баяр чи 60 гарсан настай хүн байж залуу хүнийг ямар муухай үгээр шүүхийн үүдэнд урина вэ Та 2 хорвоогийн жамаар эрлэгийн элчийн өмнө уулзаж л таарна чи тэр үед ямар байх бол чамайг тэнгэр, эрлэгийн элч гэсгээнэ, Баяр, Хурц 2-ын ааш араншин, хүнийг дайрч давшилах,дарамтлах техонолиг нь нэг юм байна. Баяр Хурцын багш нь ах нь байх

    0 0 Хариу бичих
  6. BATZANDAAN UURHAIN NOOTS HEDEN JILIIN DARAA ASHGAA OGOHIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI YUM TAAJ BODDOG YUMAA

    0 0 Хариу бичих
  7. Чингэсийн талбай дээр Би монгол улсын ерөнхий сайд баяр байна гэж шал согтуугаар чарлан тэнэгтэж, Монголын ард түмнийг доромжилон, бүх нийтээр архидахыг уриалж байснаас өөр энэ пяизита санжийн баяр монгол улсад Монголын ард түмэнд тустай юм юуч хийгээгүй дээ новш чинь.

    0 0 Хариу бичих
  8. Turiin alband olon turiin nuur uzsen. Bayr shug shiidmeg zuv udirdsan hun tsuun. Ta bidnii 1 tsegiin uilchilgee tsahim unemleh atriin ayn geed turiin albanii 5 tuguldurdhilt geed daanch busad n urgeljluulj es chadaj bgaad k bn daa

    0 1 Хариу бичих
  9. Баяр чи 60 гарсан настай хүн байж залуу хүнийг ямар муухай үгээр шүүхийн үүдэнд урина вэ Та 2 хорвоогийн жамаар эрлэгийн элчийн өмнө уулзаж л таарна чи тэр үед ямар байх бол чамайг тэнгэр, эрлэгийн элч гэсгээнэ, Баяр, Хурц 2-ын ааш араншин, хүнийг дайрч давшилах,дарамтлах техонолиг нь нэг юм байна. Баяр Хурцын багш нь ах нь байх

    1 0 Хариу бичих
    • Zugeer bhad zuugeer hatgaad bval bas hun bn daa hariu barina shte. Bayriin zuv. Manaihan 1 huniig magtval tengert muulval gazar dooguur oruulah geed bdag. Hamgiin zuv shuudver ajliin ehlel tavisanbhun bol bayr.

      0 1
  10. Батзандан мэтийн жингэр ноход мэттэй үзэлцээд яанамбэ

    0 0 Хариу бичих
  11. Xen ni buruutai gedgiin xamgin Gol ni vnen zowoor shvvged ogoh burxan bna u? kekekekekek

    0 1 Хариу бичих
  12. Ireed OT n gereegee tailbarlana u

    0 0 Хариу бичих
  13. Батзанданг сүрдүүлээд байгаа юм байна.

    0 0 Хариу бичих
  14. Баяр эр хүндээ таны хүчинд энэ гуйлгачингууд ядаж хэрэлдэх юмтай суугаан

    0 0 Хариу бичих
  15. Duu autaihan baihgyi bol nuhchina shuu gedgee helchle sjdee. Shuuh tsagdaa baidag bol ene aliirchin bauriig barichee

    0 0 Хариу бичих
  16. Bayat bl zail batzandan ch bs zail 2la yalgagui jujig tavigchid

    0 0 Хариу бичих
  17. Bayar sdaa odoo surduuleed baigaamu. Gants ard tumnii tald zogsdog gishuuniig oroldood baigaamuu. Muu baas tsarailsan bayar sdaa udahui nuhendee suuh beltgelee hiigeree

    0 0 Хариу бичих
  18. Бүгд л эрлэгийн биш , шүүхийн өмнө толгой гэдгэр үнэн тодорхой уулзаж чадах уу? арчаагүй царайлахгүй хуулиа дээдлээд шударга уулзах аавын хүү хэд байгаа бол ?

    0 0 Хариу бичих
  19. Баяр одоо аргаа барж явнуудаа өөдөө хаясан таван толгой оюутолгой 7 сарын 1 бүгд л буухнуудээ

    0 0 Хариу бичих
  20. Баяр та бол хувиа хэчээсэн өөдгүй хүн таныг баяжсан тэрл үеээс ард түмэн ядуурч эхэлсэн шүү

    1 0 Хариу бичих
  21. Bayeriin huuchin ulavchnaas door zayand tursun Batzandan ingeed shuuhiin umnuu aavaa eejee geed zogsohon todorhoi bollo.

    0 1 Хариу бичих
  22. Za agaaa

    2 0 Хариу бичих
  23. Zov zov ynen hudal ni medegdehgyi iimerhyy ayriand tseg tavih tsag ni bolsoon, ardchilliin achaar hen changa duugardag ni hojdog bolson doo, oorsdoo muu byhniig hiichiheed busad ruu dairch doromjildog ni AIiihnii zan

    0 0 Хариу бичих
  24. Bayr mash sain eronhii said baisan gej boddog. Batzandan bol hooson orilohoos tsaashgui hudlaa huurgun zaluu shuu dee

    2 1 Хариу бичих
    • bayr ta ter olon bair ter ikh munguu haanaas olsnoo unengee helchih l de. Mash tom biznestei hun ch tani shg amidrahgui bh. Bayr bayjij ard tumen doroitson shyy. Ghde manai shuuh tsagdaa uneng ilchilj chdku yaj ch chdku n haramsaltai

      0 0
    • Eebii chi shaal daa bayrtai hamt zail

      1 2