О.Балжинням аварга Хөдөлмөрийн баатар болно

Б.Тайван


Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын босгон дээр салбар бүртээ амжилт үзүүлж, бусдыгаа манлайлсан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнах юм байна. Шагнуулах хүмүүсээс Ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням аварга анхаарал татаж байна. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч түүнд өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол олгох аж. Түүнийг шигшээ баг удирдах хугацаанд “Лондон—2012” олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол сүүлд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээсМонголын жүдочид нэг дор зургаан медаль авсан нь түүхэнд байгаагүй амжилт болсон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Женко Жудо

    0 0 Хариу бичих