“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Долоо хоног тутмын "Үндэстний тойм" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарлаа. Тахиа жилийн хамгийн отгон дугаартаа өвлөөс эхэлж буй хаврын улс төрийн тэмцлийг онцоллоо. Ингэхдээ зөвхөн АН-аас хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулсан жагсаал цуглааныг онцолсонгүй. Монгол Улсын түүхэнд 1686 оноос хойш тэмдэглэгдэн үлдсэн томоохон жагсаал цуглааныг онцолсон “Жагсаж сурсан Монгол” нийтлэлийг “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. Мөн айл өрхүүдийн Цагаан сарын зардлын тухай сонирхолтой статистик мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн тоймч Х.Батсайханы “Зурхай нь хүртэл улстөржсөн нохой жилийн өнгө” хэмээх сонирхолтой нийтлэлийг унших боломжтой. Уг нийтлэл нь ирж буй нохой жилийн өнгийг мухар сүсэгийн үүднээс бус нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын үүднээс дүгнэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)