ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Хоёрдугаар сарын 14

Ш.Самбуу


Гэгээн Валентины өдөр

Гэгээн Валентины өдрийг 1600 жилийн турш тэмдэглэж иржээ. Хүн төрөлхтөн хайрын өдрийг үүнээс ч эрт тэмдэглэж байсан аж. Тухайлбал, эртний ромчууд Juno Februata  гэх хайрын бурханд зориулсан Lupercalia  гэж нэрлэгдсэн эротик наадмыг хоёрдугаар сарын дундуур хийдэг байжээ. 
Энэ баярт христийн лам Валентин гэх түүхэн хүтэй холбоотой. Ойролцоогоор 269 онд Ромын эзэнт улсыг II Клавдий захирч байх үед энэ үйл явдал болжээ. Дайн хийж байсан Ромын цэрэгт эрчүүд дутагдалтай байсан учир захирагч үүний гол буруутан нь “гэрлэлт” гэж үзээд хөлсний цэрэг эрчүүдэд гэрлэхийг хориглосон байна. Гэрлэсэн хөлсний цэрэг эзэнт улсынхаа төлөө биш гэр бүлдээ санаа тавьдаг гэж тэр үзжээ. 
Үүнээс болж цэргийн хүний хайр дурлал буурсангүй. Терни хотын Валентин (Valentine of Terni) гэдэг лам ч эзэн хааны зарлигийг зөрчихөөс айсангүй. Лам хайр сэтгэлтнүүдийг нууцаар гэрлүүлдэг байсан гэнэ. Үүнээс нь болоод эзэн хаан хилэгнэж, түүнийг баривчлан цаазалжээ. Энэ эмгэнэлт хэрэг ингээд шувтарсангүй. Ламтан өөрөө шоронгийн хуягийн сохор охинд сэтгэлтэй болсон байж. Тэрээр цаазлагдах өдрөө хагацлын захидлыг бичин хүргүүлж “Чиний Валентин” гэсэн үгээр зурвасаа дуусгасан гэдэг. Хожим түүнийг шүтлэгтээ үнэнч, түүнийхээ төлөө шаналан тарчлагч гэж католик шашинтнууд үзэж буянтан хэмээн шүтэх болгожээ. Ромын пап Геласиус (Pope I Gelasius) 496 онд хоёрдугаар сарын 14-нийг Гэгээн Валентины өдөр хэмээн зарлажээ. 
Шашны шинэчлэлээр 1969 онд гэгээн Валентиныг Католик шашны буянтнуудын тооноос гаргасан байна. Түүний амьдрал ба үйлс нь зөрчилдөөнтэй, баримтгүй гэж сүм хийд үзжээ. Ер нь шашныхан энэ өдрийг 1969 он хүртэл тэмдэглэдэггүй байв. 
Ямар ч байсан энэ өдрөөр хайрын зурвас бичих нь эртний түүхээс үүдэлтэй  байж магадгүй. Баруун Европт уг өдрийг  ХIII зуунаас, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Энэ өдөр хайртаа хосууд бие биедээ бэлэг барих уламжлал улам бэхэжсээр одоо маш том бизнес болсон байна. Японд энэ өдрөөр шоколад бэлэглэх уламжлалыг 1930-аад оноос шоколад үйлдвэрлэгч нэгэн компани санаачлан гаргасан нь хүчтэй түгж, уламжлал болон үлдсэн аж. Гэхдээ эрчүүд гол  төлөв бэлэг авдаг ажээ. 
Францчуудын хувьд тэд үнэт эдлэл бэлэглэхийг илүүд үзнэ. Даничууд хайртдаа хатаасан цагаан цэцэг илгээдэг. Британид энэ өдөр нөхөргүй эмэгтэйчүүд өглөө эртлэн гудамжинд гарч хажуугаараа өнгөрөх эрчүүдийг хардаг. Учир нь анх харсан эрэгтэй нь л заяаны хань болох ёстой гэдэг бэлгэдэг байдаг гэнэ. 
Саудын Араб энэ баярыг хориглосон дэлхийн цорын ганц орон бөгөөд үүнийг зөрчвөл багагүй мөнгөөр торгодог ажээ. 

1130 - Ромын хамба ламаар II Иннокентийг сонгогджээ.
1655 - Испанийн арми Мапуче омгийн цэргийн хүчийг бут цохиж, одоогийн Чили улсад хяналтаа тогтоожээ.
1778 - АНУ-ын төрийн далбааг анх удаа гадаадын хөлөг онгоцон дээр мандуулав. Тухайн үед Францын мэдлийн хөлөг онгоцон дээр мандуулж, улмаар ёслолын буудлага үйлдсэн байна.
1779 - Алдарт аялагч  Жеймс Кук Хавайн Калакекуа арлын орчимд уугуул хавайчуудад хорлогдон амиа алджээ.
1797 - Францын хувьсгал: Одоогийн Гибралтар орчимд Британийн цэргийн хүч, Францын цэргийн хүчийг буулган авчээ.
1804 - Оттоманы эзэнт гүрний эсрэг Сербийн анхны хувьсгал болов.
1849 - Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны америк ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.
1852 - Дэлхийн хамгийн анхны хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.
1859 - Орегон муж АНУ-ын 33 дахь муж болов.
1876 - Алдарт зохион бүтээгч Александер Грэм Белл телефон утасны патентыг авчээ.
1899 - АНУ-ын Холбооны сонгуульд анх удаа санал тоолох машин ашиглаж эхлэв.
1903 - АНУ-ын Худалдаа, хөдөлмөрийн яам байгуулагджээ.
1912 - Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов.
1918 - ЗХУ албан ёсоор Григорианы он тоололд шилжив.
Юлианаас Григорианы хуанлид шилжүүлэхдээ:

1582 оны аравдугаар сарын 5-наас 1700 оны хоёрдугаар сарын 22 хүртэл 10 хоног нэмэгдэнэ. 
1700 оны гуравдугаар сарын 1-нээс 1800 оны хоёрдугаар сарын 29 хүртэл +11 хоног
1800 гуравдугаар сарын 1-нээс 1900 оны хоёрдугаар сарын 29 хүртэл +12 хоног
1900 оны гуравдугаар сарын 1-нээс 2100 оны хоёрдугаар сарын 29 хүртэл +13 хоног
2100 оны  гуравдугаар сарын 1-нээс 2200 оны хоёрдугаар сарын 29 хүртэл +14 хоног тус тус нэмэгдэн бичигдэх юм.

1946 - Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1949 - Израилийн парламент анхны хуралдаанаа хийжээ.
1950 - Үндэсний хувьсгалийн армийн өдөөсөн Ардын чөлөөлөх армийн эсрэг дайны ялагдлаар Хятадад иргэний дайн төгсөв.
1956 - ЗХУ-ын Коммунист намын 20-р их хурал Москва хотноо эхлэв. Хурлын үеэр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев экс удирдагч Иосеф Сталиныг ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цолложээ. Үүгээр нэг хүнийг тахин шүтэх ажиллагааг буруутгасан “Хрущевын” гэх дулаарал эхэлжээ.
1961 - Үелэх системийн 103 дахь элемент болох Лавренсиумыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүлэв.
1990 - Алдарт "Вояажер 1" хөлөг 6 тэрбум км-ын алсаас эх дэлхийн зургийг илгээж, шуугиан тарив.
-Хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.
2011 - Бахрейн улсад "Арабын хавар" эхлэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)