Цагаан ордон 4,4 их наядын төсвийн төсөл бэлтгэжээ

Конгресст өргөн барьсан төвийн төсөлд ирэх жилийн төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний  4,7 хувьтай тэнцэх 984 тэрбум долларын алдагдлыг тусгасан байна. Төслийг дагалдсан бичигт төсвийн алдагдлыг багасгах арга хэмжээг 2019 оны турш  засгийн газрын шинэчлэлтэйгээр холбогдуулан хийнэ гэж тодотгожээ. Төсвийн хэмнэлтийг гадаадын засгийн газруудыг санхүүжүүлэлтийг багасгах, нийгмийн хангамжийн албаны зохион байгуулалтыг шинэчлэх замаар хэмнэлт гаргах ажээ.

Төсвийн эхний шатанд алдагдал нэмэгдэнэ. Учир нь дэд бүтэц ба батлан хамгаалахад хөрөнгө оруулалт нэмэгдэх аж. Төсвийн төсөлд тусгаснаар 2020 оноос эхлээд төсвийн алдагдал буурах учиртай юм байна. Тухайлбал, 2021онд $916 тэрбум хүртэл (ДНБ-ний 3,9 хувь), 2022 онд $852 тэрбум хүртэл (ДНБ-ний 3,5 хувь) багасах ажээ.

2020 оны дараа төсвийн алдагдлыг Obamacare гэх эмнэлгийн даатгалын системийн зарим хэсгийг болиулан, мөн засгийн газрын өөрчлөлтөөс хамаатайгаар буулгах гэнэ. Төсвийн төсөл нь  Конгресст явуулж байгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн зорилтыг илэрхийлдэг юм. Хууль тогтоогчид өөрсдөө засгийн газрын зарлагыг тогтоон баталдаг. Түүнийг нь Ерөнхийлөгч гарын үсгээрээ баталгаажуулдаг бөгөөд эсвэл хүлээн авахгүй байж болдог ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)