Олимпийн аварга нохойн амийг аварчээ

Канадын уран гулгагч эмэгтэй Меган Дюамель энэ удаа олимпт оролцохын хажуугаар нядалгаанд оруулахаар тэжээж байсан нохойг аварлаа гэж "New York Post" сонинд бичжээ.

“Тэр нохой дандаа л хүний гар дээр сууж байдаг. Тэр тоглох ч дургүй, хүн бүрт очин дэргэд нь суух дуртай” гэж Дюамель ярьжээ.

Му-Тай хочтой нохойг гадагш авч явахад Солонгосын нохой хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч тусална гэж амласан байна. Нохой Дюамелийн дэргэд долоо хоног амьдарч байгаа гэнэ. Тамирчин энэ тухай постыг хоёрдугаар сарын 3-нд нийтэлсэн байсан ч хэвлэлийнхэн  түүнийг долоо хоногийн дараа анзаарчээ. Уран гулгагч бүсгүй нохойн хамт нутагтаа очоод түүнийг сайн хүмүүсийн гарт өгнө гэж найдаж байгаа гэнэ. 

Эрик Рэдфордын хамт  Дюамель энэ олимпийн багийн тэмцээнд алтан медаль авсан юм. Нохойн мах нь солонгосчуудын үндэсний хоолонд ордог. Олимпийн тоглолтын районд  нохой үржүүлэн тэжээж  зоогийн газруудад  нийлүүлдэг 200 орчим ферм байдаг гэнэ. "Daily Mail" сонины мэдээгээр нохойн махыг Пёнчанаас 100-гаад  км-ын зайтай "Моран" зах дээрээс худалдан авч болно. Тэнд жилдээ 80 мянган нохойг нядлан бэлтгэдэг ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)