Түр орлон гүйцэтгэгчийг жинхлэх “ёстой” шалгаруулалт

С.Сувд


Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал газрын тосны газрын дарга,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж томилжээ.

Уг нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноог одоогийн үүрэг гүйцэтгэгчид буюу С.Наранцогт, Х.Хэрлэн нар авсан тул тус албан тушаалд томилуулахаар дүгнэлт гаргасан гэжээ.

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулж байгаагаас буруу гэмээр нэг жишиг тогтов. Энэ нь тухайн албан тушаалыг Түр орлон гүйцэтгэж байгаа хэн нэгэн нь бүр томилогддог жишиг тогтоод олон Засгийн газрын нүүр үзэж байна. Гэхдээ энэ удаад жинхэлсэн нэр бүхий хүмүүсийг тэнцэхгүй гэсэндээ биш харин Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруултад 2-оос доошгүй хүн оролцож хэлний, компьютер хэрэглээний болон хууль эрхзүйн олон шалгалт өгдөг ч хамгийн өндөр оноог тухайн албан тушаалд үүрэг гүйцэтгэгч нар авч жинхэлсээр ирлээ.

Тэгвэл, ямар шалгуур хангасан байх ёстой вэ.  Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр баталгаажсан ажлын байрны тодорхойлолт, түүнд тусгагдсан шаардлагыг боловсрол, мэргэжил, мэргэшил,ур чадвар, туршлагын хувьд хангасан байх ёстой гэж заажээ. Харин албан тушаалтанд тавигдах шалгуур, шаардлагыг хэрхэн боловсруулдаг нь хамгийн сонин. Учир нь тухайн албан тушаалын шалгуурыг боловсруулж зарлахдаа  үүрэг гүйцэтгэгч нарт тохируулан гаргадаг болчихсон нь яах аргагүй үнэн.

Жишээ дурьдахад, Засгийн газраас  яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах хүсэлтээ  илгээхдээ НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх гэсэн ерөнхий шалгуур тавьдаг ч үүрэг гүйцэтгэгчид тохируулан “Орос хэлтэй байх” гэсэн нарийвчилсан шалгуур тавьж байсан тохиолдол бий.

Тодруулбал, яг одоогоос хэдхэн хоногийн өмнө зарласан шалгаруулалтын зар дээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг Санхүүч, эдийн засагчаас гадна, байгалийн ухааны салбарын мэргэжилтэй байх хэмээн зааж өгчээ. Уг яамны Төсвийн ерөнхийлөн захирагч байгалийн ухааны салбарын мэргэжилтэй байх албагүйг наад захын хүн хэлэх учраас мэдээж одоогийн түр орлон гүйцэтгэгчид зориулсан болж таарав.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар жинхэлж буй С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулиудыг тус тус дүүргэсэн, Физик, математикч мэргэжилтэй юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)