Н.Энхболд сайд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Eagle.mn


Билгийн тооллын 17дугаар жарны шороон Нохой жилийн  хаврын тэргүүн сарын сар шинийн  босгон дээр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Чуулганы хуралдаан завсарласан энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдоо хүлээн авч уулзаж байна. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд  Н.Энхболд тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хуулийн төсөл зэргээ тайлагналаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд тойрогтоо ажиллах үеэрээ өвөлжилт хүндэрсэн сумдад өвөл хүргэсэн нь цагаа олсон ажил болсон гэдгийг орон нутгийн иргэд хэлж байлаа. Иргэдтэй уулзахад  УИХ-аас батлагдсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн талаар  үнэн бодит мэдээлэл авлаа. УИХ-ын гишүүд танхимдаа таарамж муутай телевизээр хэрүүл нь түлхүү гарч байгаа нь  харамсалтай. Мөн энэ байдал нь иргэдэд муу нөлөөтэй гэдгийг ч иргэд сануулаад авсан. 


 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)