Хакүхо М.Даваажаргалын хүү анхны ялалтаа авчээ

Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап-2018” өсвөр үеийнхний сүмо бөхийн олон улсын тэмцээн болов. Тэмцээнд найман орны 1300 тамирчин зодоглосон байна. Энэ тэмцээнд манай улсаас найман бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн харьяат Жавхлантөгс хүү 12 насны ангилалд хүрэл медаль хүртжээ. Сонирхуулахад тус тэмцээнд Хакүхо аваргын хүү Махото Д.Мөнхжаргал зодоглосон бөгөөд сүмогийн дэвжээн дэх анхны ялалтаа авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Амжилт . Аавд нь өөрөө барилдахаас хэцүү байгаа даа.

    0 0 Хариу бичих