Нийт 24 мянга нь ажил хайж бүртгүүлжээ

А.Уянга


Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2017 оны 4-р улирлын байдлаар улсын хэмжээнд 100 мянга гаруй ажилгүй иргэн байна. Эдгээрээс 24 мянга гаруй нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 36 мянган иргэн ажил хайж бүртгүүлсэн байна. Үүнээс 11,800 нь ажилтай боловч өөр ажил хайн бүртгүүлжээ. Харин үлдсэн 24,200 иргэн нь огт ажилгүй бөгөөд ажилд орохоор хайж байгаа иргэд юм.

2018 оны 1-р сарын байдлаар манай улсад эдийн засгийн идэвхтэй 1,4 сая гаруй хүн байна.  15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 37,6 хувь буюу 822,700 нь эдийн засгийн идэвхгүй хүн ам байна.   Өмнөх оны мөн үеэс эдийн засгийн идэвхгүй хүн ам 8,6 мянгаар буюу 1,1 хувиар өссөн. Эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо тодорхой хувиар өсөж байхад ажилгүй, ажил хайхаар бүртгүүлсэн иргэдийн тоо 24 мянга гаруй байна. Үүнээс үзэхэд  хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандаж байгаа иргэдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь ажилгүйдлийн түвшинг бууруулах нэг гарц байж болох юм.

2017 оны 4-р улирлын байдлаар улсын хэмжээнд ажилгүй иргэд 100 мянга гаруй болжээ. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 4-р улирлын байдлаар 7,3 болж, өмнөх оны мөн үеэс 1,3 пунктээр харин өмнөх улирлаас 1,7 пунктээр тус тус буурсан байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ