ҮСХ:Өрхийн дундаж орлого 950 мянга бол зарлага нэг сая төгрөг

Нэг өрхийн сарын дундаж орлого 2017 оны 4-р улирлын байдлаар 950 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12,9 хувиар өссөн байна. Үүнд цалин хөлсний орлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого нэмэгдсэн нь нөлөөлжээ.

ҮСХ-ноос өгсөн мэдээллээр 2017 оны 4-р улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108,200 төгрөгөөр өссөн байна. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130,900 төгрөгөөр өссөн байна.

Улсын хэмжээнд 2017 оны 4 дүгээр улиралд хамгийн бага орлоготой бүлгийн хэрэглээ, зарлага  нийт хэрэглээний 7,2 хувийг эзэлж байсан бол хамгийн их орлоготой чинээлэг бүлгийнхний зарлага 42 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн  их орлоготой хүн амын зарцуулж байгаа мөнгө хамгийн бага орлоготой хүн амынхаас 5,8 дахин их байна. Энэ нь нэг талаараа хүн амын дундах баян, ядуугийн ялгаа ямар түвшинд байгааг харуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)