Манай охид хятадуудтай нэг хэсэгт багтав

Б.Тайван


Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Румын, Швед, Канад, Беларусь гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм. Тэгвэл Дэлхийн цомын тэмцээний сугалаа өнөөдөр болж, манай бүсгүйчүүд Дэлхийн цомын зургаан удаагийн алтан медальт БНХАУ болон Румын, Беларусийн шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин зохион байгуулагч орон Япон, АНУ, Швед, Канадын шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдав. Сонирхуулахад, манай эмэгтэй бөхчүүд өнгөрсөн жил ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд нанхиадын бүсгүйчүүдтэй мөн нэг хэсэгт багтсан билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)