Нийслэлд эдийн засгийн чөлөөт бүс байгуулна

А.Санчир


НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатарт “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн  танилцуулгыг сонсчээ.

Хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд томоохон стратеги боловсруулах шаардлагатай байгаа юм. Ажлын хэсгийнхний хувьд хил, гаалийн тусгай статус бүхий чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж байгаа гэнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зочдыг татах болно гэж тэд үзжээ. 2003 онд байгуулагдсан Солонгос улсын Инчоны чөлөөт бүс эдүгээ хот болон хөгжсөн. Үүн шиг Улаанбаатарт чөлөөт бүс байгуулах цаг болсон гэдгийг ажлын хэсгийнхэн үзэж байгаа ажээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид ажлын хэсгийн танилцуулгыг сонсон, улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогод хувь нэмэр үзүүлэхүйц хэмжээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-ын чуулганаар  оруулж хэлэлцүүлэхээр 100 хувь дэмжжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Буянт-Ухаа орчим казино,морин тойруулга,гольф гм зүйлстэй аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулчвал орлогоор нь УБ-н утаа,орон сууц,дэд бүтцийг шийдчих бх шүү

    1 0 Хариу бичих