Малыг бэлчээрээс нь хулгайлан махалдаг этгээдүүдийг илрүүлжээ

Eagle.mn


Бэлчиж явсан зургаан тооны адууг буудан нядаж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал энэ сарын 4-5-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын малчин Э-ийн хээр бэлчиж явсан адууг буудан махлаж байсан дөрвөн машинтай найман хүнийг тус сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар илрүүлэн баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад дээрх этгээдүүдийн дөрөв нь өмнө нь удаа дараа малын хулгай хийж, ял шийтгэл эдлэж байсан нь тогтоогджээ. Мөн хээр бэлчиж явсан эзэнгүй адууг алж нядлаад хотод авчирч махны ченжүүдэд зардаг байсан гэдгээ хүлээсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. энэ хулгайч нарыг мал яаж нядалсан тэрэншиг нь алах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. Ийм хачин хүмүүсийг ердөө ойлгохгүй юм. Хүний хөдөлмөр хичнээн жилийн хөлсийг нэгхэн хонгийн дотор хулгайлаад хувьдаа ашиглаж байдаг. Тэгээд бүр өөрийн юм шиг зарж иднэ гээч. Өөрсдөө сайхан мал салаад тэрийгээ зарж бам болно шдээ. Сонин юм энэ хулгайч хүмүүс ерөөсөө залхуу байдаг байх. Бусад нь амьдрах гээд л аль байдгаараа хөдөлмөрлөж байхад зарим нь бусдын цуглуулсаныг нь ингээд л амархан хулгайлчихдаг. Муухай юм даа энэ хүмүүс ингээд байхаар энэ нөхдүүд яаж сайхан амьдрах вэ дээ. Ядаж үйлийн үр гэж нэг юм байх байлгүй дээ.

    0 0 Хариу бичих
  3. Arai denduumaa, ene mal amitanii hulgai, huuli busaar alj bgaa etgeeduuded ondor yal onoomoor yum !!! oorsdiign ywj bhad ni buudaj alval taarna !!

    0 0 Хариу бичих
  4. ДЭЭРЭЭСЭЭ ЭХЛЭЭД ДООШОО БҮХ Л ШАТАНДАА БОЛОМЖООРОО ГУСЦГААДАГДАА БҮГД

    0 0 Хариу бичих
  5. Ганц хоёр зуун цаасаар торгоод тавьчихаж байгаа юм чинь хулгай гааралгүй яахав дээ. Ажил хийснээс илүү орлоготой амьдарч байгаа юм чинь.

    0 0 Хариу бичих
  6. Ene arai heternee turiin svldendee bdag aduug buudna gedeg chin turteigee terslej bna gesen vg tur ni yaj shvvgiig ni harahaas

    0 0 Хариу бичих
  7. Muu hvvrnvvdiig uursdiig ni yag adilhan belcheej baigaad buudaj al

    0 0 Хариу бичих
  8. Монгол залуучууд биш байлгүй. Хятад цустай хулгайчууд л биз. Хэргийг манай төр ч шүүж чадахгүй биз. Хужаа нараар шүүлгүүлэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
    • Монголчууд чинь бага нь бага иддэг, том нь том иддэг бөөн хулгайч болчихсон юм бишүү.

      1 0
  9. Huruug n tasddag huulitai blmoor bga yum daa

    1 0 Хариу бичих
  10. Малын хулгайд дэндүү зөөлөн хандаж байна ..энэ бол элбэгдорж мэтийн ардчилал хэмээгч нар хулгайчуудыг өөгшүүлсээр байгаад одоо дийлдэхээ өнгөрчээ, Монгол улсад нүүрэлсэн маш том хар аюул мөн ...!!! Элбэгдорж тэргүүтэнгийн энэ лайг үе үеийн засагч зогсоохгүй байгаан хачирхалтай байна!! Монголын тал нутагт малчин ард түмэн малаа шөнө бүр хашин гэдэг огт амьдралд боломжгүй, цагдаа нар болохоор малаа хаш гэх юм энэ хэзээ байх боломжгүй энэ бол үндсэндээ тэнэг асуудал түүний оронд хулгайчтайгаа хөөцөлдөх хэрэгтэй юм бишүү!!!!

    0 0 Хариу бичих
  11. sorig gargan ajillasan bna bayar hurgey

    0 0 Хариу бичих