Төрийн золголт маргааш 09:00 цагт эхэлнэ

Eagle.mn


Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 09:00 цагт төрийн золголт эхэлнэ. Төрийн ордон дахь Төрийн ёслол хүндэтгэлийн гэрт УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчид золгох юм. Айлчлан ирж буй жилд төр, түмэн нь түвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордонд ийн золголт хийдэг. Үүний араас монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн ёслол болох юм байна.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)