“Ливерпуль”-ийн довтолгоо “ганган” байна

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16 багийн эхний хоёр учраагийн халз тоглолт өнгөрсөн шөнө “Реал”-ПСЖ, “Порту”-“Ливерпуль” багуудын хооронд боллоо.

 “Ливерпуль”-ийн довтолгоо тансаг байна, айгтун

Хойд хөршийн спортын цахим хуудас sports.ru “Дарагау”-д болсон тоглолтын тухай мэдээллээ ингэж гарчиглажээ. “Хотон шувуунууд” өвлийн солилцоо наймааны цонхоор хагас хамгаалалтын гол хүн, тоглолтыг голлон найруулдаг Филипе Коути ньогоо “Барселона”-д зарж, оронд нь хамгаалагч ван Дейкийг өндөр үнээр авчирсан. Өөр солицоо хийгээгүй юм. Логик талаас нь авч үзвэл ийм үед “Ливерпуль”-ийн хамгаалалт сайжирч, довтолгоо сулармаар. Гэтэл хамгаалалт, довтолгоо аль, аль нь тоглолтоос тоглолтод сайжирсан нь гайхалтай. Тэд энэ удаа Португалын №1 багийг талбайд нь ёстой “будаа болтол нь” хожлоо.   

ПСЖ: Ареола, Алвес, Маркиньос, Кимпембе, Берчиче, Верратти, Ло Чельсо, Рабио, Мбаппе, Кавани, Неймар
Сэлгээ: Трапп, Силва, Мёнье, Ди Мария, Диарра, Дракслер, Пасторе

ПОРТУ (Португал) - ЛИВЕРПУЛЬ (Англи) - 0:5 (0:2)

Гоол: Мане, 25 (0:1). Салах, 29 (0:2). Мане, 53 (0:3). Роберту Фирмину, 69 (0:4). Мане, 85 (0:5). 

"Порту": Жозе Са, Рикарду Перейра, Рейес, Маркано, Теллес, Марега, Эррера, Сержиу Оливейра, Отавиу (Корона, 46), Брахими (Уорис, 62), Соарес (Гонсалу Пасьенсия, 74).

"Ливерпуль": Кариус, Александр-Арнолд (Гомез, 79), Ловрен, ван Дейк, Робертсон, Милнер, Хендерсон (Матип, 75), Вайналдум, Салах, Роберту Фирмину (Ингс, 80), Мане.

“Реал” сүүлийн 10 минутад асуудлыг шийдлээ  

“Сантьяго Бернабеу”-д болсон Испани, Францын аваргуудын дуэльд талбайн эзэд хоёр гоолын зөрүүтэй ялалт байгуулж том давуу талыг үүсгэсэн. Тоглолт ерөнхийдөө эн тэнцүү өрнөсөн ч Реал сүүлийн 10 минутад хоёр гоол оруулж ялалт авсан юм. ПСЖ-ийн хувьд хэдий хожигдсон ч өрсөлдөгчийнхөө талбайд гоол оруулж чадсандаа сэтгэл хангалуун байгаа болов уу. “Айлын талбайд оруулсан гоол хоёроор үрждэг” гэдэг үг бий. Тэд хариу тоглолтод талбайдаа 2:0-ээр хожвол дараагийн шатанд шалгарна. “Реал”-ын дасгалжуулагч З.Зидан ч үүнийг ойлгон “Биднийг хүнд хэцүү хариу тоглолт хүлээж байна” гэж хэлжээ. З.Зидан ажлаасаа халагдах эсэх нь ПСЖ-тэй хийх халз тоглолтын үр дүнгээс шалтгаална гэж өөрөө хэлж байсан. Тиймээс маш хариуцлагатай тоглолт “Реал”-ыг хүлээж байна. ПСЖ-ий гол хүн Неймар энэ тоглолтод шар хуудсаар торгуулсан. Ер нь шүүгч Жанлука Рокки энэ өдөр зургаан шар хуудас өргөсний дөрвийг нь ПСЖ-ийн тоглогчид өгсөн юм. ПСЖ-ий баян эзэд багаа Европын тавцанд гаргахаар маш их мөнгө зарцуулж байгаа. гэхдээ тэдний хүсээд байгаа хөгжил дэвшил нь тийм хурдан ирэхгүй бололтой. Тоглолт, ур чадварын хувьд топ багуудтай ижил төвшинд хүрсэн боловч нэг л юм дутаад байна.  

РЕАЛ (Испани) -ПСЖ (Франц) 3:1 (Эхний үе 1:1)

Гоол: 45 Роналду, 83 Роналду, Марсело 86-Рабио

РЕАЛ: Навас, Начо, Варан, Рамос, Марсело, Модрич, Каземиро, Кроос, Иско, Бензема, Роналду
Сэлгээ: Касилья, Франсуа, Хакими, Васкес, Асенсио, Ковачич, Бэйл

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ