Ахлах сургууль руу гал нээсний улмаас 17 хүн амиа алджээ

АНУ-ын Флорида мужийн Паркландийн ахлах сургуульд зэвсэгт этгээд халдаж гал нээж 17 хүний аминд хүрчээ. Буутай этгээд сургуулийн өмнөх талбай руу гал нээж, дараа нь сургуулийн барилга руу нэвтэрч замдаа таарсан хүмүүсийг буудсан гэж гэрчүүд мэдүүлсэн байна.

Гэмт этгээд нь 19 настай Николаус Круз гэгч байжээ. Николас Круз Паркландийн дунд сургуульд суралцаж байсан бөгөөд танхайн хэргээр сургуулиасаа хөөгдсөн нэгэн аж.

Цагдаагийнхан дуудлага авсан даруйд ирж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэхэд гэмт этгээд хамт явсан байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд гал нээсэн этгээд байгааг илрүүлэн баривчилж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан халдлагад өртсөн хүмүүс, тэдний ар гэрийнхэнд эмэгнэл илэрхийлж буйгаа мэдэгджээ. Мөн “Нэг ч хүүхэд, нэг ч багш, хэн ч байлаа Америк улсын сургуульд аюулгүй байх ёстой” гэж жиргэсэн байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)