ПЁНЧАН 2018- Өнөөдөр 15:10 цагт ОУХМ Ч.Отгонцэцэг гараагаа эхэлнэ

Пёнчан-2018 өвлийн XXIII олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км зайн уралдаан өнөөдөр болно.

Улаанбаатар хотын цагаар 14:30-д эхлэх уралдаанд нийт 90 тамирчин оролцохоор мэдүүлгээ Зохион байгуулах хороонд гаргасан байна. Монголын улсын тамирчин ОУХМ Ч. Отгонцэцэг нь Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017/2018 улирлын онооны дунджаар 82 дугаарт эрэмбэлэгдэж 15:11 минутад гараагаа эхлэх юм.

Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд манай баг тамирчид олимпийн тосгоноо бэлтгэл, сургуулилтаа базаасаар байна.

Харин ОУХМ Б.Ачбадрах 16-ны 14:00 цагт хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)