Шинийн 3-ныг дуустал нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

"Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажиллах юм.

Иймд иргэд түгжрэл сааталд цаг хугацаа, бензин шатах тослох материалаа үрэлгүй нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, хурдан шуурхай зорчих боломжтой юм. Мөн Замын цагдаагийн   албанаас энэхүү үйл ажиллагааг дэмжиж нийтийн тээврийн хэрэгслийг түргэн, шуурхай зорчуулах нөхцөл боломжийг ханган ажиллахаа мэдэгдээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)