Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нээнэ

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” энэ сарын 26-наас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Манай улсын хүн амын 40 гаруй хувь нь залуус байдаг. Тиймээс залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг дээшлүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамтран эл төвийг нээж байгаа аж.

Уг төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй залуус, ялангуяа сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуусыг ажлын байранд зуучлах зорилготой юм байна.

Тус загвар төв нь ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах, тэднийг бүлгийн сургалт болон бусад үйл ажиллагаанд хамруулах замаар хөдөлмөр эрхлэх чадварыг хөгжүүлэх аж. Мөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” боловсруулж, гарааны бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)