АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ

Монголын төрт ёсны уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Уламжлалт cар шинийн баяраа тэмдэглэж буй Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье. АНУ нь Монгол Улсыг дотны анд, түншээ хэмээн бахархалтайгаар нэрлэдэг бөгөөд Америк-Монголын иргэд хоорондын харилцаа айсуй жилд улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэж байна. Ирж буй шороон нохой жилд Монгол Улс болон монголчуудад амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. The USA is the most positiv country for Mongolia*****

    0 0 Хариу бичих