Хууль сахиулахын их сургуулийн 700 оюутан эргүүлд гарна

Сар шинийн баярын өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч цагдаагийн байгууллагад хүч нэмэгдүүлж ажиллахаар болжээ.

Тодруулба, тус сургуулийн захирал Ө.Энхтөрийн тушаалаар Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн 700 сонсогч энэ сарын 14-18-ныг хүртэл ажиллуулахаар нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн 14 хэлтэст хуваарилсан байна.

Сонсогчид сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор замын цагдаа болон улсын онц чухал объектын хамгаалалтад ажиллах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)