Хятад сая ажлын байр бий болгоно

Хятад энэ жилд коллежийн  сая сая төгсөгчдийг ажилтай болгохоор чармайж байгаа ажээ. Энэ тухай "Reuters" мэдээлэв.

Шинэчлэл ба хөгжлийн үндэсний комиссын (NDRC) Мэн Вэй тэмдэглэснээр, ажилгүй бүртгэлтэй 9.7 сая хүн мөн 8.2 сая шинээр коллеж төгсөгчид, хэт хүчин чадлыг нь буулгасны улмаас ажилгүй болсон  ажилтнуудыг  ажлын байраар хангах шаардлагатай байна.

Хятадын хотуудад өнгөрсөн онд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 3.9 хувь хүртэл унаж ерөнхийдөө тогтортойгоор тэр төвшинд байна. Олон тооны шинжээчид, албан ёсны статистик  найдвартай эх сурвалж биш гэж байгаа. Учир нь, тэр зөвхөн хотуудын ажилгүйдлийг хэмждэг ба хөдөө орон нутгийн хөдөлмөрийн цагаач олон сая хүнийг  ажилгүйд тооцдоггүй ажээ.

NDRC байгууллагын төлөөлөгч ажлын байрыг хамгаалах нь Хятадын тогтвортой өсөлтийн  суурь үндэс гэж мэдэгдлээ. Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ний өсөлт 6.9 хувь болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)