Британичууд өглөө сэрээд саятан болсноо мэдэв

Лондон хотын үл хөдлөх хөрөнгийн худалдаа ба түрээсийн "Zoopla" гэх сайт "Үл хөдлөх хөрөнгийн үнэ хэдэн сая фунтыг давах вэ" гэсэн тооцооны калькуляторыг гаргажээ.

Ерөнхийдөө саяаас дээш үнэтэй байр байшингийн тоо нэмэгдэж одоо Британид 768 мянган байгууламж байгаа аж. Тэдний ихэнх нь болох өндөр үнэтэй 430 мянган сууц Лондонд тоологджээ.  Хоёр жилийн өмнөх намрынхаас энэ тоо 23 хувиар нэмэгджээ.

Хамгийн өндөр үнэтэй район нь Вестминстер болсон ба  тэндхийн байр сая фунтаас дээш үнэтэй гэнэ. Лондоны хамгийн үнэтэй районуудад Кенсингтон, Челси, Камден, Вандсворт, Хаммерсмит, Фулхэм багтаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. bodliin huch

    0 0 Хариу бичих