Пёнчан:2018: ОУХМ Ч.Отгонцэцэг 84-т хурдаллаа

БНСУ-ын Пёнчан хотноо үргэлжилж буй өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км зайн уралдаан өнөөдөр боллоо. Тус төрөлд оролцсон Зэвсэгт хүчний 065-р анги, “Алдар” спорт хорооны тамирчин  ОУХМ Ч.Отгонцэцэг 84 орсон байна.  

 “Пёнчан-2018” өвлийн олимп түүний оролцсон хоёр дахь олимп бөгөөд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ Финланд улсад болсон 17 тэмцээний найман гараад уралдаж 138 оноогоор авсан юм.

ОУХМ Ч.Отгонцэцэг анх 2006 онд Төв аймгийн Бор-нуур сумын Спортын мастер н.Ичинхорлоо багшид шавь орж цанын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2008 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин болж байжээ.

Олимпод явахаасаа өмнө тэрээр “Спортын хүн аливаа тэмцээн уралдаанд орохдоо гаргасан амжилтаа ахиулахыг боддог.Мөн алдсан алдаагаа давтахгүй байхын эрхэмлэдэг. Үүний адилаар миний хувьд ч гэсэн энэ удаагийн олимпид бариагаа ахиулахыг бодож байна. Зорьж байна. Мэдээж бүх хүч чадлаа дайчилж уралдаж, илүү их амжилт гаргахыг хүсч байна” хэмээж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Boloodoo gol n orolcoj bn gdg chn chuhal shuu,ooriinhoo bor zurheer canaar gulgaj surj bg shuudee

    0 0 Хариу бичих
  2. Чи Аархаж Амлаж яваа биздээ тэгээд хамгийн сүүлийн байрт орчихдог Ичиг Ичиг...

    0 0 Хариу бичих
  3. Heden tamirchdaas 84-t orson bol...

    0 0 Хариу бичих
  4. Пясду гэхээс өөр юухэв дагалдаж явсан пясдунууд бас юучэвдээээ

    2 0 Хариу бичих