Элчин сайд Б.Дэлгэрмаа гимнастикийн тамирчин хүүхдүүдийг хүлээн авч баяр хүргэв

Болгар улсын Софи хотноо энэ сарын 10-11-нд Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтдаг уран сайхны гимнастикийн “Олимпия-74” тэмцээнд амжилттай оролцсон Монголын уран сайхны гимнастикийн холбооны тамирчин хүүхдүүдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Эдгээр тамирчид маань оролцсон төрөл, дасгал бүртээ тэргүүлэгч байж медаль хүртсэн бөгөөд нийт есөн алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медалиар энгэрээ мялаасан бахдам амжилтыг үзүүлсэн байна.
Гимнастикийн баг тамирчид маань ялалтын буухиагаа үргэлжлүүлэхээр Эстони улсын Тарту хотноо хоёрдугаар сарын 15-18-нд зохиогдох “Miss Balentine-2018” олон улсын тэмцээнд оролцох юм.
Ийнхүү Москва хотоор дамжин өнгөрсөн бяцхан тамирчдаа ЭСЯ-ны хамт олон тосч угтан үйлчилсэнд багш, эцэг эхийн төлөөл талархал илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)