АНУ-ын Н-2 ангилалын визийн материалыг гуравдугаар сарын 1-нээс хүлээж авна

АНУ-д Н-2 ангилалын визээр зочилж хөдөлмөр эрхлэх эрхтэй улс орнуудын жагсаалтад Монгол Улс орсон. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс болсон юм.  Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагджээ. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам 2018 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Gol ni visa meduulhese umnu ter ajil olgogch baiguulga compania yaj olj holboo togtoohu ? Ymr mayerial burduuleh u gedeg ni bnda ? Amidraliin tuluu temtsejil bn shu dee ... eleg negtuudee

    6 0 Хариу бичих