Ким Жон Ун Өмнөд Солонгосын хандлагад сэтгэл хангалуун байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНСУ-д айлчилсан дээд хэмжээний төлөөлөгчдийнхөө  тайланг сонсоод сэтгэл хангалуун байгаа ажээ. Тэрээр Умард, Өмнөд Солонгосын эвлэрлийн хэлэлцээний орчин  бий болгож, үр дүнг хуримтлуулна гэж мэдэгдсэн байна. 

Ким Жон “Дээд хэмжээний төлөөлөгчид болон өвлийн  олимпод оролцсон БНАСАУ-ын айлчлалын багийг БНСУ-ын тал өндөр түвшинд хүлээн авч, ихэд чухалчилж, чадахын хэрээр туслалцаа үзүүлсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Үүнд баярлаж буйгаа илэрхийлье” гэжээ. 

Ким Жон Ун, өвлийн олимпоор дашрамдуулан Умард, Өмнөд Солонгосын хэлэлцээ хийх таатай орчныг бүрдүүлж, идэвхтэй үр дүнг гаргах нь чухал юм гэдгийг ч хэлсэн байна. Тэрээр мөн хоёр орны харилцааг сайжруулах зүг чигийг зааж, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох  байгууллагад үүрэг болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ene 2 uls ugasa 1 undesten uym chin negdesei. Harin ANU-n shar tolgoit hundlungus n oroltsoj gai bolohvide.

    0 2 Хариу бичих
  2. Энэ яасан их таргалаа вээ. Гайгүй бгаа

    2 0 Хариу бичих
  3. Dashiramduulah gene uu kkk

    2 0 Хариу бичих
    • Манай орчуулагчийн үг юм байх даа.

      0 0