Үндэсний спортын VI наадам энэ сарын 23-нд эхэлнэ

Энэ онд манай улсад тив, дэлхийн чанартай найман тэмцээн уралдаан болно. Үүнд ЗГХА, Биеийн тамир, спортын газраас дэмжлэг үзүүлэх юм байна. Тэгвэл хажуугаар нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Үндэсний спортын VI их наадам болох гэнэ. Зуны спортын 10, өвлийн спортын дөрвөн төрөлд өрсөлдөөн өрнөх нь ээ. Өвлийн спортын төрөлд мөсний шагнай, мөсний сур харвааныхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 23-25-нд аваргаа тодруулах бол тэмээн поло, хурдан тэмцээний уралдаан Өмнөговь аймагт дөрөвдүгээр сарын 1-нд болох хуваарьтай байна.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)