Америк бүсгүйчүүд "Клиппан Опен"-д түрүүлжээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгох эхний тэмцээн болох “Клиппан Опен” энэ сарын 16-18-нд Шведийн Клиппан хотод боллоо. Тэмцээнд 20 орны 135 тамирчин 10 жинд өрсөлдснөөс АНУ-ын бөхчүүд 153 оноогоор багийн дүнг тэргүүлж, Япон 147, ОХУ 134 оноогоор удаалав. Хүнд жинд Риогийн олимпийн аварга Эрика Вейбе (Канад), дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэй (АНУ), дэлхийн аварга Ясемин Адар (Турк), Алине Фокен (Герман), олимп, дэлхийн медальт Эльмира Сыздыкова, Эпп Мае (Эстони) тэргүүтэй олон шилдгүүд хүч үзсэнээс Аделине Грэй түрүүллээ. Тэрээр шигшээ барилдаанд өнгөрсөн жил ялагдлын гашуун амсаагүй явсан Туркийн Адарыг 9:6-гаар ялав. 50 кг-ын жинд дэлхийн отгон аварга Юи Сүсаки, Азербайжаны хашир туршлагатай бөх Мария Стадникийг 2:2-оор ялж аваргалсан байна.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
50 кг: 1. Юи Сүсаки (Япон) 2. Мария Стадник (Азербайжан) 3. Анжелика Ветошкина (ОХУ), Эмилия Алина Вук (Румын)
53 кг: 1. Нанами Ирие 2. Уми Имаи (хоёул Япон) 3. Наталья Малышева (ОХУ), Сара Хильдебрадт (АНУ).
55 кг: 1. Стальвира Оршуш (ОХУ) 2. Бедиха Гун (Турк) 3. Нина Менкенова (ОХУ), Рамона Галамбос (Унгар)
57 кг: 1. Сае Нанью (Япон) 2. Татьяна Кит (Украин) 3. Ирина Ологонова, Александра Андреева (хоёул ОХУ)
59 кг: 1. Грейс Жекоб Буллен (Норвеги) 2. Акие Ханаи (Япон) 3. Лорен Нора Луив (АНУ), Элиф Есилирмак (Турк)
62 кг: 1. Кайла Миракле (АНУ) 2. Юлия Ткач (Украин) 3. Оливия Хеннингсон (Швед), Луиза Неймеш (Герман)
65 кг: 1. Петра Олли (Финлянд) 2. Мива Морикава (Япон) 3. Юлия Пронцевич (ОХУ), Хенна Йоханссон (Швед)
68 кг: 1. Даниэль Лапаж (Канад) 2. Алла Черкасова (Украин) 3. Тамыра Менса (АНУ), Оливия Ди Бакко (Канад)
72 кг: 1. Женни Франссон (Швед) 2. Татьяна Колесникова (ОХУ) 3. Виктория Френсис, Рейчел Воттерс (хоёул АНУ)
76 кг: 1. Аделин Грей (АНУ) 2. Ясемин Адар (Турк) 3. Эрика Вейбе (Канад), Эпп Мае (Эстони)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)