Жефф Безос хүний оролцоогүйгээр 10 000 жил ажиллах чадвартай механик цаг бүтээж байна

Интернэт худалдааны сүлжээ “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос хүний ямар ч оролцоогүйгээр 10 000 жил явах чадвартай механик цаг бүтээх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр твиттер хуудсандаа энэ талаар жиргэж, цагны угсралтын ажил явагдаж байгаа видео бичлэгийг оруулсан байна. “152.4 метр өндөр, өдөр ч, шөнө ч цаг агаарын температураар тэжээгддэг, олон жилийн судалгаа оюун санааны үр дүн болсон  “10 000 жилийн цаг” бүтээхээр суут ухаантан Дэни Хилис, Зандер Роуз нар багийнхаа хамт ажиллаж байна” гэж тэрээр бичжээ.  

“Fox News”-ын мэдээлснээр уг төсөл 42 сая ам.долларын өртгөөр бүтэж байгаа аж. Техас мужийн баруун хэсэгт баригдаж буй уг цагийг бүтээж дууссаны дараа жуулчдад нээлттэйгээр үзэж сонирхуулахаар төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)