Мюнхений уулзалтаар манай энхийг сахиулагчдыг Донбасст үүрэг гүйцэтгүүлэх асуудал яригджээ

Украины Донбасс мужид энхийг сахиулагчдыг оруулах эсэх тухай асуудал яг одоо дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан асуудал болоод байна.

Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн асан Андреас Фог Расмуссен өчигдөр Мюнхений аюулгүй байдлын конференцэд оролцож, илтгэл тавихдаа энэ санааг анх хөндсөн юм. ОХУ Крымыг нэгтгэсэн үйл явдал түүнийг эвсэл толгойлж байх үед болсон тул тэрээр Украинд нөхцөл байдал ямар байгааг сайн мэдэх хүн юм.

Түүний санаагаар бол НҮБ-ын Энхийг сахиулагчдыг Донбасст оруулах нь боломжит хувилбар бөгөөд харин аль улсаас үүрэг гүйцэтгэгч авах нь сонголтын асуудал байх гэнэ.

А.Расмуссен

А.Расмуссений бодлоор энэ тал дээр хоёр хувилбар байгаа юм байна. Эхнийх нь төвийг сахисан улс орны энхийг сахиулагчдыг оруулах. Энэ нь Швед улс байх боломжтой. Шведүүд өөрсдөө ч энхийг сахиулагчдаа илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин хоёр дахь хувилбар нь бидэнд илүү хамаатай. Барууны, өөрөөр хэлбэл, эвслийн гишүүн орнууд болон ОХУ-ын талыг баримтлагч орнуудаас тэнцүүхэн бүрэлдэхүүн илгээх хувилбар аж. ОХУ-тай ойрхон орнууд гэдэгт Беларусь, Монголыг хамааруулжээ.  

Ерөнхийдөө Мюнхений конференцээр хэлэлцсэн гол асуудал энэ болж хувирсан бөгөөд Донбасст энхийг сахиулагчдаа илгээх хүсэлтэй улс ч гарч ирсэн байна. Герман, Беларусь улс энхийг сахиулагчдаа илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин эндээс гол маргаан гарчээ. ОХУ-ын төлөөлөгчид Германы цэргийг, тэр бүү хэл цагдааг ч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахыг эрс эсэргүүцэхээ мэдэгдсэн. Хариуд нь Укроаины төлөөлөгчид Беларусиас энхийг сахиулагч авах боломжгүй гээд Беларусь, ОХУ нь Аюулгүй байдлын салбарт хамран ажиллах хэлэлцээрт нэгдсэнийг сануулсан байна.

Төвийг сахисан улсын хувьд Шведээс өөр сонголт байхгүй гэж А.Расмуссен хэлсэн бол Донбассын төлөөлөгчид нэмээд Финландыг оруулах боломжтой гэсэн санаа хэлжээ.     

Асуудал цаашдаа хэрхэн өрнөхийг одоогоор хэлэх боломжгүй ч Донбасс дахь нөхцөл байдал цаашдаа тогтворжвол дээр дурдагдсан хувилбар хэрэгжих боломжтой. Ерөнхийдөө 6-10 сарын дотор шийдэлд хүрнэ гэж тооцож байгаа аж.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Аймаар газарлуу явуулах нь дээ оросууд ч украйнчууд ч тийм сул дорой хумуус биш шуу дээ улангассан юм шиг л дайрах байх даа

    0 0 Хариу бичих
  2. Муу эр дайнд хөөрнө өө гэж. Олон улсад нээх сүрхий нэр хүнд олж авна мавна гэж балайрч солиорч байгаад аав ээжийн сайхан хөвгүүдийг харь газар аваачиж амь насыг нь алдуулах тэнэг юм цаашдаа дахин хийхгүй байх хэрэгтэй. Батлага гуай худлаа баахан гялгар төмөр тарааж байхаар нэг ийм сайхан буянтай ажил санаачилж энэ энхийг сахиулах гээч хулхин дээр цэцэг ургуулсан тэнэг юмыг бүрмөсөн болиулах хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  3. mongol 2 hon munhiin hurshtei tegej uurtuu daisan beldeed yaah we haa bsan bsan nato geh atlantiin ewseliin tushaaliig bieluulj bhaar oros hoid hurshtuu nairsagaar tusah uildel hiisen n zuw nato amerik terguutnuud orosiin holbootnuudiin hoorond yas hayah saihan shaltag olchihson nileen nyahuur shiidrr gargah gd 10 sar heleltsehnee

    2 0 Хариу бичих
  4. Mongol tsereg yavuulj bolohgui shuu, mash ayuultai gazar bolson.

    2 0 Хариу бичих
  5. 1992 ond mongol uls toviig sahiad tusgaar tognood l baishde

    0 0 Хариу бичих
  6. Украинд үндэсний Бандер үзэлтэнгүүд газар авч байгаа тэд анаархи үзэл бодолтой хууль цааз тохиролцоо дүрэм журам гэж мөрдөхгүй хэнийг ч хүндлэхгүй зөвхөн өөрийн санаа өөртөө зөв гэсэн цэрэгжсэн бүлэглэлүүд хүч хэрэглэж байна. Хэдэн бор цэргээ тэнд алуулаад яахав.... хэрэггүй шүү.

    0 0 Хариу бичих
  7. Орос таатай хандахгүй. Монгол ч цэргээ оруулахгүй...

    0 0 Хариу бичих
  8. Tegej nudnii bulai boloj bolohgui shuu.ei buu uzegd

    2 0 Хариу бичих
  9. Eh survalj?

    0 0 Хариу бичих
  10. tserguudee yavuulval heden tsaas olj amidral ahuid ni heregtei bh da

    1 3 Хариу бичих
    • Mongol ner gej bna daa.heden tsaas yhav

      0 0