Крушельницкийн сэргээшийн дуулианы шинэ хувилбар яригдав

Хориотой мельдонийг керлингийн тамирчин Александр Крушельницкийд Москвад хольж өгсөн байж магадгүй гэж “Московский комсомолец” сонин өөрийн хувилбарыг гаргасан байв.

Нэгдүгээр сарын 23-нд Оросын Керлингийн холбоо тамирчдаа үджээ. Тэр үеэр Александрын ууж байсан усанд Мельдоний хольсон байж болох талтай гэв. Арга хэмжээ Москвагийн нэгэн кино театрт болсон бөгөөд тэр үеэр түүний ундаанд хориотой эмийг эхнэрт нь дурласан нэгэн хольсон байх талтай гэнэ.

Крушельницкийн В дээжийг задлахад мельдоний  байгаа нь батлагдсан байв. Гэхдээ гарч байгаа мэдээгээр  түүний шинжилгээгээр илэрсэн хориотой бодисны хэмжээ нь байнга хэрэглэдэг хүнийх биш үйлчилгээ үзүүлэхгүй нэг удаа хэрэглэсэн хэмжээнд байгаа аж. Мельдонийг байнга хэрэглэхэд л сэргээшийн хэмжээнд очдог гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Иймэрхүү зүйл спортод байдаг тохиолдлууд бий. Гэхдээ  ОУОХ уг асуудлыг 22-нд авч хэлэлцэх юм. Харин Оросын керлингийн холбооны дэд ерөнхийлөгч Андрей Созин  барууны  нууц албаныхан Александр Крушильницкийд мельдоний хольсон байж болно гэж “Спорт-экспорт” сонинд мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Мансууруулдаг эм уух юманд нь хийгээд хүчиндчихээгүй нь их юм. Допинг ч яамай байна аа.

    0 0 Хариу бичих
  2. Орсууд ерөөсөөл янз бүрийн юм хэрэглэдэгшдээ. 1972 оны Мюнхений 20-р олимпд орсууд нийтээрээ үл мэдэгдэх зүйл хэрэглэцгээж маш олон аварга төрүүлж байсан нь сүүлд илэрсэн.

    0 0 Хариу бичих
  3. хараал идсэн америк бөгс долоогч үхэж хатсан ялзарсан новшоо амаа тат

    0 0 Хариу бичих
  4. оросууд хашрахгүй хүмүүс юм даа, Тувтан буруугаа бусдаас хайна. Шүүрээр шал шүүрдэхэд допинг хэргэлээд л,

    0 0 Хариу бичих