Дэлхийд анхны ургамал хэзээ гарч ирснийг эрдэмтэд тогтоожээ

Британийн палеонтологичид  анх удаагаа хуурай газар  ургамлаар бүрхэгдсэн үе нь 500 сая жилийн өмнө гэсэн  дүгнэлтийг хийлээ. Энэ тухай PNAS сэтгүүлийн хэвлэн нийтэлсэн өгүүлэлд нийтлэгдсэн байв.

Бристолийн их сургуулийн эрдэмтэн Женнифер Моррис тэмдэглэхдээ ургамал гарч ирсэн нь дэлхийн цаг уур, төрхийг эрс өөрчилсөн гэж үзэв.  Үүний улмаас газрын ба уулын чулуулгын элэгдэл эрс нэмэгдэн  агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээг багасгасан байна. Энэ нь дэлхийд хүйтрэлийг авчирчээ.

"Энэ бүгд нь кембрийн үеийн дундуур гарч ирсэн ба түүний хамт анхны хуурай газрын амьтад үүссэн байв" хэмээн Моррис өгүүлэв.

Анхны мод нь девоны үеийн дундуур буюу 400 орчим сая жилийн өмнөөс бий болжээ. Мод ургаснаар өөр төрлийн шинэ амьтад үүссэн ажээ. Палеонтологичид малтлага ба генетикийн салаа мөчрийн мэдээллүүдийг нэгтгэн  анхны  бүдүүлэг  ургамлууд нь чулуужилтаас 100 сая жилийн өмнө үүссэн гэж үзэв. Хамгийн анхны ургамал нь хөвд, хаг  бөгөөд тэд 514–506 сая жилийн өмнөөс  үүсэн ургаж эхэлжээ. Анхны суласи ургамлууд нь 440 сая жилийн өмнөөс бий болжээ. Эрдэмтдийн судалгааны буянаар дараах дүгнэлтийг хийж болно. Цаг уурын өргөн цар хүрээтэй өөрчлөлт ба түүний мөсжилт нь чулуун нүүрсний үед биш түүнээс өмнө явагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)