Тэмээний баяр энэ сарын 26-нд болно

Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 26-нд Завхан суманд тэмээний баяр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхох боломжтой юм байна. Зохион байгуулагчид баярын арга хэмжээг сонирхохоор очих хүмүүсийг монгол хувцастай ирэхийг санал болгожээ.

Тэмээний баярын үеэр дараахь арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар товлосон байна.

-Тэмээтэй жагсаал
-Хурдан тэмээний уралдаан 
-Тэмээтэй буухиа тэмцээн 
-Гоё ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах 
-Тэмээн чарганы үзүүлбэр, үйлчилгээ
-Ардын бий биелгээний үзүүлбэр 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)