"Юнивишн”, “Скаймедиа”-гаар нөхөж үзэх боломжгүй гэж мэдэгдэв

 IPTV, Интернэт, Суурин утасны гурвалсан үйлчилгээ үзүүлдэг "Юнивишн" болон "Скаймедиа" компаниуд нэр бүхий сувгийг нөхөж үзэх боломжгүй болсон тухай хамтран мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал,” Монгол ТВ-ийн албан ёсны хүсэлт шаардлагын дагуу өнөөдрөөс эхлэн тус телевизийг IPTV үйлчилгээ үзүүлэгч бүх оператор буюу Юнивишн, Скаймедиа компанийн сувгуудаар ухрааж, зогсоож, нөхөж үзэх боломжгүй болсныг мэдэгдэж байна” гэжээ.

Харин уг компаниудад хэрэглэгчид энэхүү ухрааж, зогсоож, нөхөж үйлчилгээг авахаар сар бүр 3000 төгрөгийн хураамж төлдөг билээ.

Тэгвэл тус телевизийн зүгээс мөн энэ талаар тайлбар хийхдээ,

“IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээ нь Монгол телевизийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг авдаггүй болно.

Оператор компаниуд нь үндэсний телевизийн контент үйлдвэрлэгчдийг гадаадын оюуны өмчийг үнэлдэг жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Univision 5m xyrdtai bagts ni gar ytasnii 2G-s ch ydaan. Yostoi taaryyxan internet um. Xeleed gomdol meduuleed yamarch nemergui.

    0 0 Хариу бичих
  2. Монгол ТВ-ийг хасчих гээд байгаа хүмүүсд... Ёстой хасч харагдаач... Харин IPTV-ээ кабелиар солиод өндөр хурдны интернет тавь... Ченжүүд хэнд хэрэгтэйн

    0 0 Хариу бичих
  3. 70 дээр аваач. Өөртөө их итгэсэн байна. Угаасаа үзмээргүй. Орчуулганы хүмүүс нь улиг болцон.Чихнүү чийхардаг болсон Тв

    0 0 Хариу бичих
  4. Монгол ТВ өөрсдийгөө өрсөлдөөнөөс хасаж байгаа бол тэр л биз. Би л лав HBO, SPS-ээс дуртай нэвтрүүлгээ ухрааж байгаад үзчихдэг. Одоо ТВ-ийн урд бүтэн сууж үздэг цаг биш болсон.

    1 0 Хариу бичих
  5. Энэ HD МОНГОЛ тв ийг тэгвэл IPTV гээс салгаачээ. Хамгийн эхэнд нь байна. Юнивишний 2 дээр байгаа биз дээ. Даварсан гарууд вэ...... Хэрэглэгчээ хүндэлж байж бараагаа борлуулна шүү

    0 0 Хариу бичих
  6. Нэг талаар ухрааж үзэхээр Рекламны орлогоо алдчих гээд Монгол ТВ-н зөв ч юм шг, нөгөө талаар үзэх контент хар мянга болсон цагт өөрсдийгөө өрсөлдөөнөөс гаргаад ч бгам шг. Зөв менежмент хэрэгтэй бхдаа. Одоо нэг сувгийг дагнаад үзэх хүн ховоршдээ. YOUTUBE, SPS, соошл, лайв, Ийгл, Блүүмбэрг, HBO гд өрсөлдөөн ширүүн бн шүү.

    3 0 Хариу бичих
  7. tv-NDEE HUVAAJ UGDUGUU BSAN YUMUU ENE iptv NUUD YMAR SHUNALTAI GARUUD VE

    0 1 Хариу бичих
  8. Irged ene Mongol TV-g uzdeg uchraas orshin tognoj bga. Uzexee bolichixiin bol yu ch bish gsn ug. Uzexee l bolchixyo l doo.

    0 0 Хариу бичих
  9. Юун Цагийн хүрд. Энд HD Mongol TV-ийн тухай яригдаж байхад.

    1 0 Хариу бичих
  10. угаасаа Монгол ТВ-д үзээд байх юм бага шүү дээ , эрхбиш цагийн хүрдийг л нэг харах юм даа

    0 0 Хариу бичих
  11. neg moson ene suvgiig haschival zugeer baihaa.

    0 0 Хариу бичих