“Эх хэлний өдөр” тохиож байна

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас 1999 онд зарласан "Олон улсын эх хэлний өдөр" өнөөдөр тохиож байна.

Монгол Улс өнгөрсөн оноос “Эх хэлний өдөр”-тэй болсон. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 01-нийг "Эх хэлний өдөр" болгон тэмдэглэхээр болсон юм.

Энэ өдөр эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлж хэвших. Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн хичээлийн эхний өдрийн нэгдүгээр цагийг монгол хэл, Монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Ерөнхийлөгч зарлиг болгосон юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монгол хэлийг аялгуу сайхан гэж ямар үхэр нь хэлсэн юм бол. Монгол хэл бол хамгийн хахир хатуу гах гух гэсэн хоолой боож багалзуурдаж байгаа юм шиг сонсогддог маш түвэгтэй хэл. Юуны аялгуу сайхан, шал эсрэгээр. Ингэж бичлээ гээд манайхан одоо пулемётлож гарна даа, мэдэж л байна. Гэхдээ, үнэн юм үнэнээрээ сайхан. Үүнийг уншиж байгаа бүх монголчууд цаанаа надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна.

    0 0 Хариу бичих