Монгол Улс анх удаа мэргэжлийн дугуйн багтай боллоо

Монголын дугуйн холбоо Францын хагас мэргэжлийн “Continental team” багтай хамтран ажиллахаар болжээ. Монголын дугуй холбоо нэр дээрээсээ түүхэндээ анх удаа мэргэжлийн дугуйн "ROJECT NICE COTE D'AZUR" баг байгуулж байгаа нь энэ бөгөөд “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрх авах зорилготой ажиллаж эхэллээ. Энэ баг нь дэргэдээ Монголын зургаан залуу дугуйчин, Франц, Австралийн тус бүр нэг тамирчин элсүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд Б.Идэрболд, Б.Буяндэлгэр, Д.Эрхэс, Э.Алтан-Очир, Н.Буянтогтох, С.Аюуш-Очир, К.Стефан, К.Брендан нарын найман дугуйчин бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцох юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Уг нь дугуй бол манайхны маш амжилттай явж байсан төрөл шүү дээ. Хэрвээ, францынхантай нийлээд сэргээж чадвал олимп дэлхийгээс медаль түүх бүрэн бололцоотой. Гэхдээ, гадаадынхныг үзэж чаддаггүй босоо, хэвтээ, гөх оркууд нь хөөгөөд явуулчихгүй бол шүү дээ. За тэгээд цаашилбал, энэ өвлийн олимпийг хараад байвал манайхан цанын болон тэшүүрийн олон төрлүүдээс гадна нэмээд 5-6 шинэ төрөлд үзэлцэж элбэг болмоор санагдаад байгаам. Ингэхийн тулд Норвеги улстай том гэрээ байгуулаад, авьяаслаг, сахилгатай сайн хүүхдүүдийг шилж байгаад 10 жилийн хугацаатай гэрээ байгуулаад том төсөл хэрэгжүүлбэл өвлийн олимпоос манайхан нэг их олон биш жилийн дараа медалиуд зулгаах бүрэн бололцоо бий.

    0 0 Хариу бичих