Якутын дэвжээнд манай зургаан бөх барилдана

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцэээн гуравдугаар сарын 2-4-нд ОХУ-ын Сахад болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас Б.Мөнхзориг, Б.Түмэнцогт, С.Ойдов, 65 кг-д Т.Тулга, Э.Бямбадорж, 86 кг-д Б.Билгүүн, Э.Батмагнай, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д А.Нармандах, 125 кг-д М.Лхагвагэрэл гэсэн 10 тамирчин, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзэх юм. Түүнчлэн МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү тэмцээнийг дэнслэнэ. Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга нар 2016 онд хүрэл медаль хүртэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. жижигхэн спортын жижигхэн тэмцээний тухай юун сүржин юм бичдэг юм

    0 0 Хариу бичих