"Хүн амын хоол тэжээлийн байдал" судалгааны дүнг танилцуулж байна

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгааны дүнг танилцуулах уулзалт яг одоо “Blue sky” цамхагт болж байна. Уулзалтад ЭМЯ, НЭМҮТ, НҮБ ХС, УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, бусад төлөөлөгчид оролцож байгаа юм.

Монгол Улс хүн амынхаа хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан хоол тэжээлийн зорилтуудыг хангаж чадсан ч таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, хоол боловсруулах замын өвчлөл, бичил бодисын дутал, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдварууд нэмэгдэж,  эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал үүсгэсээр байна. Өөрөөр хэлбэл, өлсөхгүйн тулд иддэг байсан үеийг давж, одоо эрүүл амьдрахын тулд иддэг үе ирж байна. 

Засгийн газар 2016 онд “Хүн амын хүнс тэжээл” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дээрх судалгааны үр дүн чухал үүрэг гүйцэтгэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)