Их Британийн хатан хаан Киевийн төвд газар түрээсэлжээ

Их, Британи, Умарт Ирландын Нэгдсэн вант улсын хатан хаан II Елизавета  Украины нийслэлийн төв хэсэгт бараг га-гийн зургааны нэгийн хэмжээтэй газрыг түрээслэн авчээ гэж Киев хотын зөвлөл мэдээлэв.

“Эрхэмсэг дээдэс хатан хаан ба Канадын захирагчид Киев хотын Шевченковын районы Костельной гудамжны 13-а тоотын 0,1622 га хэмжээтэй талбайг үл хөдлөх хөрөнгө авсантай нь холбоотойгоор 49 жилийн хугацаатайгаар түрээслүүлж байна” хэмээн хотын зөвлөлийн шийдвэрт бичжээ.

Газрын түрээсийн үнэ нь сардаа 568  мянган гривен байх ажээ. Өмнө нь мэдээлснээр хатан хааны орднуудад пластик лонх, ундааны соруул зэргийг хориглохоор болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)