ОХУ-ын кёрлингчид медалиа буцаана

ОХУ-ын кёрлингч Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нар Пёнчаны олимпийн хүрэл медалиа эргүүлэн тушаана гэж ОХУ-ын кёрлингийн холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Валентина Паринова мэдэгдэв.

-Спортын  шүүх ямар ч тохиолдолд бидний медалийг хураахаар шийдэх нь тодорхой. Гэхдээ бид түүний сэргээшийн шинжилгээнээс мельдоний гэдэг хориотой  бодисыг илрүүлсэн баримтыг хүлээн зөвшөөрч байгаа учраас медалийг эргүүлэн тушаана гэж Паринова хэлжээ.

Өмнө мэдээлж байснаар, хоёрдугаар сарын 20-нд Б Крушельницкийн сэргээшийн шинжилгээний Б дээжийг задлахад мельдоний эм  дахин илэрч, А дээжийн үзүүлэлтийг баталжээ. Дараагийн өдөр нь Спортын арбитрийн шүүхийн Пёнчан дахь нүүдлийн хэсэгт сэргээшийн хориотой бодисын жагсаалтад багтсан мельдоний яагаад организмд нь байгаа талаар зөвтгөсөн тайлбар өгөхөөс тамирчин татгалзжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)