Эмэгтэй хоккей: Канад-АНУ-ын алтан медалийн төлөө тоглолт 12.10 цагаас эхэлнэ

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээн өндөрлөхөд ганц тоглолт үлдээд байна. Өнөөдөр Монголын цагаар 12.10 цагаас Канад-АНУ алтан медалийн төлөө тоглоно. Дэлхийн хамгийн шилдэгт маргаангүй тооцогддог энэ хоёр баг 1998 оны Наганогийн олимпод анх учраа таарахад АНУ эхний, бас эцсийн удаа буулгаж авч байсан бөгөөд түүнээс хойш Канадуудыг олимпийн мөсөн талбайд хожиж үзээгүй байгаа. 1998 оны амжилтаа давтах эсэх нь өнөөдөр тодорхой болно.

Өчигдөр болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Финландын баг ОХУ-ыг 3:2-оор буулгаж авсан билээ. Финландууд 2002 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарч, улмаар хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)